history

Сурагчдын өвлийн амралтын хугацаа уртаслаа

Бичсэн: tulgaa
22:40 , 2012-12-13 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 Эцэг эхчүүдийн хүсэлтээр гарсан шийдвэр

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр 12 дугаар сарын 11-нд тушаал гаргаж, сурагчдын өвлийн амралтын хугацааг сунгалаа. Хүйтний эрч чангарсан, ханиад томууны халдвар ихсэж, эмнэлгүүд ачаалалтай, сурагчийн ирц ихээхэн доогуур байгаа нь амралтын хоногийг нэмэх гол үндэслэл болсон байна. Нийслэлийн сурагчдын эцэг эхчүүдийн холбооны анхдугаар чуулганаас хүйтний улиралд амралтын хугацааг сунгах хүсэлт гаргажээ. Олон нийтийн санал асуулгаар ч эцэг эхчүүдийн 70-аас дээш хувь нь хүйтэн цагт хүүхдүүдээ аль болох олон хоног амраах санал гаргасныг хүндэтгэн үз...



Хүрэл зэвсгийн үе

Бичсэн: tulgaa
14:41 , 2012-05-18 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
  Монгол нутагт хүрлийн үйлдвэрлэл I мянганаас эхэлсэн байна.I үед өргөн дэлгэрч НТӨ I мянганы эх хүртэл үргэлжилжээ.Хүрэл эдлэлд зэс 90%,цагаан тугалга 10% ордог байна.Хүрлийг хайлж цутгаж эдлэл хийдэг байжээ.Дөрвөлжин булшнаас болон түүврээр хүрэл сүх,хүрлээр хийсэн ооль,хутга,зэвүүд,дуулга.тогой,амгай,зуузай,шөвөг,хуруувч,амьтны дүрстэй тээг товруу,даруулга зэрэг зүйлс олджээ.Ер нь хүрэл зэвсэг аж ахуй чимэглэлийн зүйлс Монгол оронд ихээхэн тархмал байдаг.Тиймээс ч Монгол орныг дэлхийн хүрлийн үйлдвэрлэлийн нэг томоохон төв гэж үздэг. Хүрлийн үеийн гол дурсгал болох дөрвөлжин булш,буган чул...


чулуун зэвсэг

Бичсэн: tulgaa
17:19 , 2011-09-12 .. Бичигдсэн: Монголын түүх .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


хэрэглэгдэхүүн View more documents from doljoo1


Бичсэн: s.urnaabagsh14
17:08 , 2011-06-01 .. Бичигдсэн: Tsahim hicheel .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Adjective Power PointMore PowerPoint presentations from StaceyHansen


ХОЙД-ГОЙД

Бичсэн: tulgaa
14:42 , 2011-05-12 .. Бичигдсэн: Монголын түүх .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Үүнээс халхын хойгуур онцгойлон суулгасан хэмээх утгаар ”Онцгой - Хойд” буюу “Хойд -  Гойд” гэсэн үгнээс “Хотогойд” гэдэг нэр гарсан бололтой. Учир нь гэвэл хотгойдын дээдэс Хойд аймгийг XҮI зууны сүүлчээр (1580 хэдэн онд) Халхын засагт хан Лайхур довтлон албатан болгож халх нутагт суулгаснаар хотогойдын үүсэл гарсан байна.

Тийнхүү Халхын бүрэлдхүүнд багтсан хойдуудыг Дөрвөн Ойрадын холбооны үндсэн хойдуудаас ялган “Хойд - Хойд”,”Онцгой - Хойд” гэж нэрлэсэн болов уу.

Хотогойд нь XVI зууны эцэс XVII зууны эхээр Халхын Засагт хан аймгийн нутгийн баруун хойд этгээд Хөвсгөл нуураас Увс нуур өнгөртөл...



МЯНГАД

Бичсэн: tulgaa
14:40 , 2011-05-12 .. Бичигдсэн: Монголын түүх .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Мянгад ястан нь Ховд аймгийн Мянгад сумын Нутаг Ховд голын адаг, Алтан Хөхий уулын орчмоор оршин суудаг 3000 эргэм хүн амтайн дээр Эрдэнэбүрэний Өөлд, Дөргөний дөрвөдтэй айлдан нутаглана.

Мянгадын өвөг дээдэс нь эрт цагт тагна, Соёны уулын ой тайга Хэм Хэмчиг голын бэлчирт нутаглан цаа буга үржүүлж, ан гөрөөгөөр оролдон аж зууж байсан ойн урианхай, ойн иргэдийн тасархай болно.

Тэд нэр эртнээс нааш монгол газар төр байгуулж явсан монгол түрэг угсааны олон улс аймгийн харъяалалд байгтаж яавсан тул бүрэлдэхүүнд нь монгол түрэг удмын яс овгууд холилдон шингэсэн байна.

Мянгад нь Дөрвөн Ойрадын үед най...



ЗАХЧИН

Бичсэн: tulgaa
14:39 , 2011-05-12 .. Бичигдсэн: Монголын түүх .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Захчин нь Ойрад Монголын нэгэн салбар бөгөөд Зүүн гарын хаант улсын үед тус улсын хил, зах хязгаарыг сахин хамгаалах цэргийн ард байсан учир захчин хэмээх нэрийг олжээ. Захчингууд нь торгууд, дөрвөд, өөлдөөс гаралтай яс овгоор бүрэлдсэн байна.

Захчингууд 1754 онд Манжид эзлэгдэж Халхын Засагт хаан аймгийн гүн Цэвдэнжавын харъяанд хэсэг зуур захирагдаж байгаад 1756 онд Зэрэг, Шар хулсан хэмээх газар нутаглуулж, нэгэн хошуу дөрвөн сум болгон, язгуурын зайсан Маамадыг хошуу захирагч болгожээ.

Маамад нь хошой чин вангийн зэрэг, сэцэн тайж гэж алдаршсан заргач Хүнгүйн ач болно. 1775 онд дээрх захчин ...



ДЭЭД МОНГОЛЧУУД

Бичсэн: tulgaa
14:37 , 2011-05-12 .. Бичигдсэн: Монголын түүх .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Чингис хааны хүү Хабат Хасарын 7-р үе болох Агсагалдай ноёны хоёр хүүгийн ахмад Арагтөмөр нь хочин, жалайд, дөрвөд, горлос, ар хорчин, дөрвөн хүүхэд, зуу мянган, урадын ноёдын дээд уг бөгөөд нөгөөх хүү Үрэгтөмөрийн харъяаны аймаг нь Ойрадын Эсэн хааны үед баруун зүг нүүж Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнд багтсан хошууд аймаг болов.

Хошуудын эзэн Төрбайх хэмээх Гүш хан 1636 оны өвөл Хөхнуурт хүрч тус нутгийг эзэлж байсан Халхын Цогт тайжтай байлдан дийлж Хөхнуурыг эзэрхэн суужээ.

Дараа нь Гүш хан Төвдийг эзлэн Хөхнуур Төвдийг хошуудын ноёрхолд оруулав.

Гүш ханы 10 хөвгүүний удам нь Хөхнуурын хошуудын 21...



ТОРГУУД

Бичсэн: tulgaa
14:36 , 2011-05-12 .. Бичигдсэн: Монголын түүх .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Ойрадын мандах цагт тэдний холбоонд багтаж байсан торгууд аймгийн тэргүүлэгч Хоо өрлөг XVII зууны эхээр Цорос /өөлд/ зэрэг бусад аймгийн толгойлогчтой эвдрэлцэн харъяат албатаа дагуулан 1630 онд Тарвагатайгаас Ижил мөрний савд нүүдэллэн нутагласан байна.

Тэнд очсон торгуудууд Орос улстай найрсаг харилцан, XVIII зууны эцэс хүртэл бие даасан аймаг улсын байдалтай байлаа.

Торгуудын нэг хэсэг нь хуучин нутаг Тарвагатайн газраа Зүүнгарын улсын мэдэлд захирагдан суусан бөгөөд XVIII зууны дунд үес Зүүнгар улс мөхөж Манж нар Ил Тарвагатайн монголчуудыг байлдан дагуулах үед тэнд нутаглаж байсан торгуудын...



ХОТОН

Бичсэн: tulgaa
14:33 , 2011-05-12 .. Бичигдсэн: Монголын түүх .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Эд хуучин Дөрвөдийн Зоригт хан аймгийн нутгийн савд Тогтохын шил, Бургалтайн гол орчмын уулсаар өвөлжиж зусан, намар хавартаа Увс нуурын зүгт Тээлийн голоор нутаглан, тариалангийн ажлыг голлон, мал аж ахуйг дагалдах маягаар эрхэлж иржээ.

Шашин мөргөлийн хувьд лалын шашныг шүтэн молда /лам/-д мөргөдөг, хэв суртал нь дөрвөдтэй төстэй боловч түрэг маягийн заншлийн улбаа нь мартагдаагүй байна.

Хотон аялгуунд болон эртний ойрад аялгууны дуудлагатай үгс нэлээд тохиолдоно.

Хотон хүмүүс хүн судлалын шинжээрээ монголоос өөр, нүд хөнхөр, хамар өндөр, сахал үс ихтэй түрэг маягийн царай зүс бие бялдартай ...



{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 22 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

baby
tvvh
sonihuulhad
tailan
niigem
zuvluguu

Сүүлийн бичлэгүүд

(гарчиггүй)
9-р анги монголын түүх тест
E test
12
Niigem
1
huurhnuug hardaa
ene bol minii ger bvl
zunii negen oroi
minii hvv uuruu hoolloj surlaa
ganuk
bid
ganuk
huurhun jaaluud
zvvn hairhan

Найзууд

bayrtsengel
s.urnaabagsh14
tulgaa
Altan-hohii